Хайх

HBO телевиз \"True Detective\" цувралын гуравдугаар улирлыг хийж байна

HBO телевиз "True Detective" цувралын гуравдугаар улирлыг хийж байна

Уг төсөл дээр Ник Пиццолатто, Дэвид Милч нар ажиллана

Text: Buro.Mongolia


Зураг:

"True Detective" цувралын гуравдугаар улирлыг гүйцэтгэх продюсер Ник Пиццолатто Дэвид Милчтэй хамтарч хийхээр болжээ. Entertainment Weekly вебсайтын мэдээллэснээр одоогоор тэдний хамтын ажиллагааны нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээ ирээгүй байна. Тэгэхдээ Пиццолатто энэхүү гэмт хэргийн цувралын шинэ улирлын эхний хоёр ангийн зохиолыг аль хэдийнэ бичсэн байгаа гэжээ.

Өмнө нь HBO телевизийн программын захирал Эссе Блойс тус цувралыг хийх кино зохиолч хайж байсан бол ийнхүү Дэвид Милч энэ төсөл дээр ажиллахаар сонгогдлоо.

Дэвид Милч "Deadwood", "John from Cincinnatti" зэрэг дэлгэцийн бүтээлүүдийн зохиолыг бичиж байсан туршлагатай.

"True Detective" цувралын хоёрдугаар улирал 2015 онд гарсан билээ. HBO телевиз дөнгөж одоо л цувралын шинэ улирал дээр ажиллаж эхэлж байгаа тул энэ өвлөөс наана нээлтээ хийхгүй юм.

цааш үзэх