Хайх

Их Британийн музейд Японы манга түүхийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Их Британийн музейд Японы манга түүхийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Японоос гадуур зохиогдож буй хамгийн том манга үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

2019 оны тавдугаар сарын 23-наас эхлээд наймдугаар сарын 26 хүртэл Их Британийн музейд Японы манга түүхийн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. "The Citi exhibition: Manga" нэртэй энэхүү үзэсгэлэн нь Японы комиксын тухай өгүүлж, манга зохиолууд хэрхэн дэлхий дахиныг байлдан дагуулж чадсаныг тайлбарлаж өгөх юм.

Үзэсгэлэнд орчин үеийн бестселлерүүдээс гадна асар ховор түүхэн дурсгалт эд зүйлс ч багтах болно. Тухайлбал 17х4 м хэмжээтэй, чөтгөр ба сүнсний дүрстэй 1880 онд бүтээгдсэн театрын хөшгийг үзэгчдэд харуулахаар болжээ. Түүнчлэн энэхүү үзэсгэлэнд тусгайлан зориулж Токио хотын хамгийн эртний манга дэлгүүрийг Лондон хотод дахин босгохоор болсон байна.

Их Британийн музейн захирал Хартвиг Фишер хэлэхдээ манга нь олон улсын дүрслэлийн шинэ хэл зохион бүтээсэн гэжээ. Харин Их Британийн музейгээс бид Японы график зохиолын шилдэг хувилбаруудыг харах боломжтой аж.

Үзэсгэлэнгийн тасалбар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх