Хайх

iPhone Photography Awards 2017: Гар утсаар авсан хамгийн шилдэг зургууд

iPhone Photography Awards 2017: Гар утсаар авсан хамгийн шилдэг зургууд

IPPAWARDS

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

iPhone Photography Awards тэмцээн 10 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Анх 2007 оноос эхлэн зохиогдож байгаа энэхүү тэмцээнд зөвхөн iPhone утсаар авсан хамгийн шилдэг зургуудыг тодруулдаг билээ. Энэ жил iPhone Photography Awards тэмцээн дэлхийн 140 орны олон мянган зургууд хүлээн авснаас шүүгчид эцсийн шатанд 60 гаруй оролцогчийн бүтээлийг сонгон "Хүмүүс", "Аялал", "Байгаль", "Амьтад" гэх зэрэг нийт 19 төрөлд шалгаруулсан байна.

Энэ жил тус тэмцээний Гран При шагнал болох "Шилдэг зурагчин" төрөлд Америкийн иргэн Себастьян Томада "Children of Qayyarah" гэх зургаараа шалгарлаа. Тэрээр Ирак улсын Каяра хотод амьдардаг хүүхдүүдийн зургийг iPhone утасныхаа дуранд буулгажээ. Түүнчлэн энэхүү төрөлд нэгдүгээр байранд Ирландын зурагчин Брендан О Шигийн "Dock Worker" зураг орсон бол хоёрдугаар байранд Сингапураас гаралтай Yeow-Kwang Yeo-гийн "The Performer" нэртэй зураг тодорчээ. Харин Хятадын зурагчин Куан Лонг Чжаны "The City Place" гэх зураг тэмцээний гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Мөн IPPAWARDS 2017 тэмцээнд Итали, Франц, Канад, ОХУ, Тайвань, Их Британи, Польш, Украин, Австрали, Бразил болон бусад орнуудын зурагчдын бүтээлүүдийг 19 төрөлд хуваан эхний гурван байрыг шалгаруулжээ.

цааш үзэх