Хайх

Канье Уэст Coachella 2019 наадамд оролцохоос татгалзлаа

Канье Уэст Coachella 2019 наадамд оролцохоос татгалзлаа

Наадам дээр тоглолт үзүүлэх боломжгүй гэж үзжээ

Text: Buro.Mongolia


Coachella 2019 наадмын онцлох уран бүтээлчээр нэрлэгдээд байсан рэппер Канье Уэст энэ жилийн наадамд оролцохоос татгалзаад буйг TMZ сэтгүүл мэдээллээ. Тодруулбал Канье Coachella наадам дээр баригдах 18x12 м хэмжээтэй тайзыг хэт хоцрогдсон ба уг тайзан дээр урлагийн тоглолт үзүүлэх боломжгүй хэмээн үзэж, наадамд оролцохоос татгалзжээ.

Харин Coachella наадмыг зохион байгуулагч Goldenvoice компанийн зүгээс зөвхөн Каньед зориулан тайзыг өөрчлөх боломжгүй хэмээн хариу мэдэгдэл хийгээд байгаа юм. Дашрамд дурдахад рэппер Канье Уэст "Saint Pablo" нэртэй аялан тоглолтын үеэрээ өргөгддөг тайзны тусламжтайгаар гайхалтай үзүүлбэрийг үзүүлж байсан билээ.

Coachella 2019 наадмын гол уран бүтээлчдээр Childish Gambino, Ариана Гранде ба Tame Impala хамтлаг тодроод байгаа юм. 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх