Хайх

Канье Уэстийн сэдэвтэй видео тоглоом гарлаа

"Lil Ye Land" тоглоомыг үнэгүй тоглох боломжтой

Канье Уэстийн сэдэвтэй видео тоглоом гарлаа

Text: Бюро 24/7

Канье Уэстийн шүтэн бишрэгчид хайртай рэпперийнхээ дүрд хувирч, зоос цуглуулан, сүнстэй тулалдах боломжтой боллоо. "Lil Ye Land" нэртэй адал явдалт төрлийн тоглоомыг иллюстратор Али Грэм бүтээжээ. Али Грэм тоглоомын бүтээлч санаагаа түүний хамгийн дуртай цомог болох Kaнье Уэст болон Jay-Z нарын хамтран гаргасан "Watch The Thrones" цомгоос авсан гэнэ. Мөн тэрээр Канье Уэсттэй холбоотой зүйлс үргэлж амжилттай байдгийг онцлон хэлжээ.

Харин тоглоомын сэдвийн хувьд бидний багадаа тоглодог байсан Mario тоглоомтой яг ижилхэн буюу зоос цуглуулж, замд гарч ирэх дайснуудаас зугтаана. Алигийн хувьд 2D төрлийн төсөл хэрэгжүүлэхийг үргэлж мөрөөддөг байсан ба уг тоглоомыг бүтээсэндээ маш баяртай байгаагаа дурджээ.

Одоогоор Lil Ye Land тоглоомын демо хувилбарыг албан ёсны вебсайт руу хандан тоглох боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх