Хайх

Каннын кино наадмын шүүгчдийн багийн тэргүүн тодорлоо

Каннын кино наадмын шүүгчдийн багийн тэргүүн тодорлоо

"The Revenant", "Birdman" киноны найруулагч Алехандро Гонсалес Иньярриту

Text: Бюро 24/7


Зураг:

"The Revenant", "Birdman", "Babel" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту 72 дах Каннын кино наадмын шүүгчдийн багийг тэргүүлэхээр боллоо. Тэрбээр энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа анхны Мексик гаралтай хүн болж байна.

Энэ тухайд "Канн миний хувьд анхнаасаа л маш чухал кино наадам байсаар ирсэн. Энэ жил шүүгчдийн багийн тэргүүний хувиар наадамд оролцох болсондоо үнэхээр их бахархаж, сэтгэл хөдөлж байна" хэмээн Иньяарриту хэлжээ.

Эргэн сануулахад Алехандро Гонсалес Иньярриту нь "Birdman" ба "The Revenant" кинонуудаараа хоёр удаа Оскарын шагнал хүртэж байсан бол 2006 онд "Babel" киногоор Каннын кино наадмаас шилдэг найруулагч болж байжээ.

2019 оны Каннын кино наадам тавдугаар сарын 13-25 өдрүүдэд зохиогдох болно. Одоогийн байдлаар зохион байгуулагчдын зүгээс бусад шүүгчдийн нэрсийг зарлаагүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх