Хайх

Кендрик Ламар Пулитцерын шагнал хүртсэн анхны рэппер боллоо

Кендрик Ламар Пулитцерын шагнал хүртсэн анхны рэппер боллоо

Хип хоп хөгжмийн түүхэн үйл явдал

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр сэтгүүл зүй, утга зохиол, дуу хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Пулитцерын шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотын Колумбын их сургуульд зохион байгуулагдаж, 2018 оны ялагчдаа тодруулсан байна. Тэгвэл энэхүү арга хэмжээний үеэр хөгжмийн ертөнцийн түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал рэппер Кендрик Ламар 2017 онд гаргасан "DAMN" цомгоороо Пулитцерын шагнал гардуулах ёслолоос дуу хөгжмийн төрөлд ялалт байгуулж, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны рэппер болж түүхэнд бичигдэж байна.

Пулитцерын шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчид Кендрик Ламарыг "DAMN" цомгоороо дамжуулан орчин үеийн Африк-Америк хүний амьдралд тулгардаг ноцтой асуудлуудыг хөндөж чадсан хэмээн үнэлж энэхүү шагналыг олгосон байна. Дашрамд дурдахад Пулитцерын шагнал гардуулах ёслол өмнө нь дуу хөгжмийн төрөлд зөвхөн сонгодог эсвэл жазз уран бүтээлүүдийг үнэлж, шагнадаг байсан түүхтэй. 

Кендрик Ламарын дөрөв дэх цомог болох "DAMN" бүтээл нь 2017 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарч байсан билээ. Тэрээр уг цомгоо бүтээхдээ дуучин Рианна, U2 хамтлаг, Dr.Dre болон бусад уран бүтээлчидтэй хамтарсан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх