Хайх

Кэтрин Лэнгфорд “Avengers 4” кинонд тоглоно

Кэтрин Лэнгфорд “Avengers 4” кинонд тоглоно

“13 Reasons Why” цувралын гол дүр

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix-ийн алдартай төслүүдийн нэг болох “13 Reasons Why” цувралын гол дүрийн жүжигчин Кэтрин Лэнгфорд “Avengers 4” кинонд тоглосон ба зураг авалтууд хийгдэж дууссан болохыг Hollywood Reporter сэтгүүл мэдээллээ. Харин түүнийг ямар дүр бүтээж байгаа тухай "Marvel Studios"-ийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч, олон нийтийн сүлжээнд "Marvel Comics"-ийн залуу баатар Кейт Бишопийн дүрийг бүтээж байх магадлалтай хэмээн үзэж байна.

Өдгөө 22 настай Кэтрин Лэнгфорд “13 Reasons Why” цувралын Ханна Бейкерийн дүрээр 2017 оны Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшсэн ба 2019 онд Netflix-ээр цацагдах “Cursed” цувралд Нимуэгийн дүрд тоглохоор болжээ. 

Дашрамд дурдахад “Avengers 4” кино 2019 оны тавдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр товлогдсон юм. Харин киноны албан ёсны трейлер энэ оны сүүлээр цацагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх