Хайх

Хөгжимд дурлагчдад дуулгах тaатай мэдээ: Sofar Sounds Улаанбаатарт зохион байгуулагдана

Хөгжимд дурлагчдад дуулгах тaатай мэдээ: Sofar Sounds Улаанбаатарт зохион байгуулагдана

Энэ бямба гаригт

Text: Buro.Mongolia


Нууцлаг байршил, шинэлэг дуу хөгжим, халуун дулаан орчинг нэг дор цогцлоодог, дэлхийн сая сая залуусын оролцох дуртай арга хэмжээнүүдийн нэг болох Sofar Sounds Улаанбаатарт зохион байгуулагдахаар боллоо.

Сонирхуулж хэлэхэд Sofar Sounds гэдэг нь 2009 онд Лондонгийн нэгэн жижиг байранд хэсэг найзууд нийлж амьд хөгжмийн тоглолт зохион байгуулж байсан нь одоо дэлхийн 400 гаруй хотод зохион байгуулагддаг орчин цагийн залуучуудын нэгдэл болтлоо түгсэн арга хэмжээ юм. Шинэлэг уран бүтээлчдийг нийтэд таниулах, үзэгчдийг хайртай уран бүтээлчидтэй нь уулзуулах зорилготой ажилладаг Sofar Sounds-ийн Youtube хуудсыг 900 мянга орчим хүн дагадаг ба Fast Company сэтгүүлийн "2019 оны шилдэг компаниуд" жагсаалтын хөгжмийн төрөлд хоёрдугаарт бичигджээ. 

Энэ жил 10 нас хүрч буй Sofar Sounds арга хэмжээнд Билли Айлиш, HONNE, X Ambassadors зэрэг алдартай уран бүтээлчдээс эхлээд шинээр гарч буй олон залуу уран бүтээлчид оролцдог ба Монголын тухайд гэвэл FUTUROMA, Magnolian, DELHII хамтлаг, Арга билэг этно жазз хамтлагууд оролцож байсан билээ.

Тавдугаар сарын 18 буюу бямба гаригт зохиогдох Sofar Sounds арга хэмжээнд оролцохыг хүсвэл энэхүү холбоосоор бүртгүүлээрэй.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх