Хайх

“Хөвсгөр Боб” хүүхэлдэйн киноны зохиолч таалал төгслөө

“Хөвсгөр Боб” хүүхэлдэйн киноны зохиолч таалал төгслөө

57 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"SpongeBob SquarePants" буюу "Хөвсгөр Боб" цуврал хүүхэлдэйн киног бүтээсэн Стивен Хилленберг 57 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр 2017 оноос эхлэн хажуугийн хатингаралт хатуурал (ALS) гэх өвчинтэй тэмцэж байжээ.

"Тэр бидний хайрт найз байсан төдийгүй Nickelodeon-д ажиллаж байсан хүн бүрийн хувьд олон жилийн турш уран бүтээлийн хамтрагч нь болж ирсэн. Бидний зүрх сэтгэл түүний гэр бүлтэй хамт байх болно. Стив ‘Хөвсгөр Боб' хүүхэлдэйн кинонд өөрийн давтагдашгүй хошин мэдрэмж, цайлган сэтгэлийг шингээж өгсөн нь дэлхий даяарх үе, үеийн хүүхдүүд ба гэр бүлүүдэд баяр баясгаланг авчирсан юм" хэмээн Nickelodeon сувгийн төлөөлөгчид мэдэгдлээ.

Стивен Хилленберг хүүхэлдэйн киноны салбар луу орохоосоо өмнө буюу 1984-1987 оны хооронд далайн биологийн чиглэлээр ажилладаг байсан бөгөөд Калифорни дахь Далайн Институтэд багшилдаг байжээ. Харин 1999 оны тавдугаар сарын 1-нд түүний бүтээсэн "Хөвсгөр Боб" хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги Nickelodeon сувгаар цацагдсан түүхтэй. Далайн гүнд орших "Бикини Боттом" нэртэй зохиомол хотын оршин суугчдын хөгжилтэй адал явдал дэлгэцнээ гарсан даруйдаа л бяцхан үзэгчдийг төдийгүй томчуудыг байлдан дагуулсан билээ.

цааш үзэх