Хайх

Ханс Циммер 'SpongeBob SquarePants' киноны хөгжмийн найруулагчаар ажиллана

Ханс Циммер 'SpongeBob SquarePants' киноны хөгжмийн найруулагчаар ажиллана

Алдарт хөгжмийн зохиолч

Text: Buro.Mongolia


Зураг:

2020 онд гарах "The SpongeBob SquarePants Movie: It's a Wonderful Sponge" хүүхэлдэйн киноны хөгжмийг Оскарын шагналт хөгжимчин Ханс Циммер бичиж, найруулахаар болсныг Paramount Animation кино компани мэдээллээ.

Уг кинонд SpongeBob хэрхэн Bikini Bottom-д хүрсэн тухай, Патрик Стар, Сэнди Чикс болон бусад найзуудтайгаа анх танилцсан түүх зэрэг SpongeBob-ийн бага насны адал явдлыг өгүүлэх ажээ. Энэ нь "The SpongeBob SquarePants Movie" бүрэн хэмжээний киноны гурав дахь анги болж байгаа юм.

Дашрамд дурдахад хөгжмийн зохиолч Ханс Циммер нь дөрвөн Грэмми, хоёр Алтан Бөмбөрцөг, «Английн хөгжмийн дээд шагнал» болон Оскарын шагнал хүртсэн ба "Одоо амьдарч буй 100 суу билэгтэн" жагсаалтад багтдаг билээ. Тэрээр одоогоор "The Lion King" болон "Dark Phoenix" кинон дээр ажиллаж байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх