Хайх

Харри Стайлз \"Бяцхан лусын дагина\" кинонд хунтайж Эрикийн дүрийг бүтээх магадлалтай

Харри Стайлз "Бяцхан лусын дагина" кинонд хунтайж Эрикийн дүрийг бүтээх магадлалтай

Тэрээр Disney кино компанитай хэлэлцээр хийж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин, жүжигчин Харри Стайлз шинээр бүтээгдэж буй "Бяцхан лусын дагина" кинонд тоглохоор хэлэлцээр хийж байна. Тэрээр Ариэль гүнжийн дурлалт залуу, хунтайж Эрикийн дүрд тоглох магадлалтай байгаа талаар Variety мэдэгдлээ.

Ариэль гүнжийн дүрийг Chloe x Halle нэртэй R&B хамтлагийн дуучин Халли Бейли бүтээхээр болсон байна. Түүний сайн найз Флаундер хэмээх загасанд "Burn Your Maps" киногоор алдартай залуу жүжигчин Жейкоб Трамбле дуу оруулахаар болсон бол түүний бас нэгэн найз Скаттл гэх цахлай шувуу дуучин, жүжигчин Аквафинагийн (Crazy Rich Asians) хоолойгоор ярих юм . Харин хорон санаат далайн шулам Урсулагийн дүрд хоёр удаагийн Эммигийн шагналт жүжигчин Мелисса Маккарти тоглох болсон нь батлагдаад байна.

2020 онд зураг авалт нь хийгдэж эхлэх уг төслийн найруулагчаар Роб Маршалл ажиллах болно.

цааш үзэх