Хайх

Хаяо Миязаки шинэ хүүхэлдэйн кинонд хамтрах уран бүтээлчдийг хайж байна

Хаяо Миязаки шинэ хүүхэлдэйн кинонд хамтрах уран бүтээлчдийг хайж байна

Шинэ төслийнхөө багийг бүрдүүлж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы манга уран бүтээлч, найруулагч, аниматор Хаяо Миязаки өөрийн шинэ уран бүтээлд хамтрах уран бүтээлчид болон аниматоруудыг хайж байна. Түүний шинэ бүтээл "Boro the Caterpillar" хэмээн нэрлэгдэх бөгөөд 2020 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгджээ. Хаяо Миязаки шинэ төсөлд хамтран ажиллах хүсэлтэй чадварлаг уран бүтээлчидтэй сарын 1700 долларын цалинтай гурван жилийн гэрээ хийх гэнэ.

Хаяо Миязаки гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарахаа зарлаж, The Wind Rises хүүхэлдэйн кино нь түүний сүүлийн уран бүтээл болох магадлалтайг хэлж байсан. Гэхдээ үүний дараа тэрээр 20 гаруй жилийн турш ажиллаж буй Boro the Caterpillar нэртэй хүүхэлдэйн киногоо ойрын ирээдүйд гаргах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Алдарт аниматор өөрийн карьерын хугацаанд My Neighbor Totoro, Spirited Away, Princess Mononoke гэх зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон 20 гаруй хүүхэлдэйн кино бүтээсэн бөгөөд 2003 онд Spirited Away бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.

 

цааш үзэх