Хайх

Холливүүдийн одууд \"Game of Thrones\" цувралыг шүүмжиллээ

Холливүүдийн одууд "Game of Thrones" цувралыг шүүмжиллээ

"Эмэгтэй хүн эрвээхий болон хувирахын тулд заавал хохирогч болох албагүй"

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн жүжигчин Жессика Честейн "Game of Thrones" цувралын продюсерууд эмэгтэйчүүдэд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Бүр тодруулбал жүжигчин бүсгүй цувралын зохиолчид Санса Старкын дүрийг бүтээхийн тулд хүчин болон тамлалтыг ашигласныг шүүмжилжээ.

Тэрээр "Хүчин бол дүрийг илүү хүчирхэг болгодог хэрэгсэл биш. Эмэгтэй хүн эрвээхий болон хувирахын тулд заавал хохирогч болох албагүй. Бяцхан шувуухай үргэлж л галт шувуу байсан. Эмэгтэй хүний хүч чадал өөрөөс нь ундран гардаг" хэмээн Twitter хуудастаа бичжээ.

Дашрамд дурдахад Жессика Честейн нь хүйсийн тэгш бус байдал, кино урлагийн салбар дахь бэлгийн дарамтын эсрэг идэвхтэй тэмцдэг бөгөөд өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Time's Up хөдөлгөөнд нэгдсэн юм. 

Үүнээс гадна кино зохиолч, продюсер Ава Дюверней цувралд зөвхөн нэг л өнгөт арьст эмэгтэй жүжигчин (Миссандейн дүрийг бүтээсэн Натали Эмануэль) тоглож байгаад сэтгэл гонсгор байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх