Хайх

Киану Ривзийн шүтэн бишрэгчид түүнийг \"Оны онцлох хүн\"-ээр нэрлэхийг хүсэж байна

Киану Ривзийн шүтэн бишрэгчид түүнийг "Оны онцлох хүн"-ээр нэрлэхийг хүсэж байна

Олон мянган хүн өргөдөл гаргажээ

Text: Бюро 24/7


Зураг:

Жүжигчин Киану Ривзийн шүтэн бишрэгчид түүнийг "Оны онцлох хүн"-ээр тодруулахыг Time сэтгүүлээс хүсэж байна. Одоогийн байдлаар энэ санаачилгыг дэмжсэн 69,000 хүн change.org тавцан дээр хүсэлт гаргажээ.

"Киану хүүхдийн эмнэлэг болон бусад олон сайн үйлсийн байгууллагуудад нууцаар сая, сая ам.долларыг хувийн орлогоосоо хандивлаж, олон хүнд сайн зүйлс хийсэн бөгөөд тэр эргээд хариуд нь юу ч нэхээгүй" хэмээн үүнийг санаачилсан хүн тайлбарлан бичжээ.

Сонирхуулахад "John Wick" кинонд тоглосныхоо дараа Киану Ривз Холливүүдийн гол алдартнуудын эгнээнд эргэн нэгдсэн билээ. Tүүнчлэн сүүлийн жилүүдэд түүний талаар олон мим давлагаа үүсэж, тэрээр интернетийн гол оддын нэгт тооцогдох болсон юм.

Дашрамд дурдахад сүүлийн үед Time сэтгүүл "Оны онцлох хүн"-ээр нэг хүнийг бус харин нийгэм ба улс төрийн тэгш эрхийн төлөө тэмцсэн бүлэг хүмүүсийг шалгаруулах болсон билээ. Жишээ нь 2018 онд энэ өргөмжлөлийг үнэний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн сэтгүүлчид хүртэж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх