Хайх

Кит Харрингтон Game of Thrones төсөл дууссаны дараа аав болохыг хүсэж байна

Кит Харрингтон Game of Thrones төсөл дууссаны дараа аав болохыг хүсэж байна

Жон Сноу “амьдралынхаа хамгийн чухал ажлыг” эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Game of Thrones цувралын сүүлийн улирал өндөрлөсөн даруйд Кит Харрингтон өөрийн нэрийн хуудас болсон Жон Сноугийн дүртэйгээ салах ёс хийн шинэ төслүүдийг эхлүүлэх болно. Гэхдээ саяхан жүжигчин залуу InStyle сэтгүүлд ярилцлага өгөхдөө аливаа төслүүдээс илүүтэйгээр аав болох хүсэлтэй буйгаа хэлжээ. Эргэн сануулахад өдгөө 32 настай Кит Харрингтон өнгөрсөн жил цувралын хамтрагч Роуз Леслитэй хуримаа хийсэн билээ.

"Миний амьдралын хамгийн чухал төсөл тун удахгүй өндөрлөх гэж байна" хэмээн Кит яриагаа эхлүүлсэн ч тэр даруйд хэлсэн үгээ засаж "Хамгийн чухал ч биш ээ. Удахгүй би аав болно гэж найдаж байна" гэж хэлжээ.

Хосууд хувийн амьдралаа аль болох нууцлахыг хичээдэг ч Кит энэ жилийн эхээр GQ Australia-д ярилцлага өгч байхдаа тэдний ирээдүйн хүүхдүүд ээж, аавыгаа хэрхэн хамтран ажиллаж, камерын өмнө бие биедээ дурлаж байсныг харах болно гэдгийг онцолсон юм.

Кит Харрингтон Game of Thrones төсөл дууссаны дараа аав болохыг хүсэж байна (фото 1)

"Би саяхан л үүнийг ойлгосон. Роуз бид хоёр хүүхдүүдтэй болох үед хүүхдүүд маань ээж, аавыгаа анх хэрхэн танилцаж, дурлаж байсныг харах боломжтой байна шүү дээ. Ингээд бодохоор энэ үнэхээр гайхалтай зүйл".

"Надад байгаа бүх зүйлд би цувралд талархдаг. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр намайг түүнтэй танилцуулсанд би талархдаг" хэмээн Кит Харрингтон ярьж байсан билээ.

Харрингтон, Лесли хоёр анх 2012 онд Game of Thrones цувралын зураг авалтын үеэр танилцаж, төд удалгүй хайр дурлалын харилцаатай болсон. Харин 2017 оны есдүгээр сард хосууд сүй тавьснаа мэдэгдэж 2018 оны зургадугаар сард хуримаа хийсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх