Хайх

Кристен Стюарт “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кинонд тоглох уу?

Кристен Стюарт “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кинонд тоглох уу?

Жүжигчдийн сонгон шалгаруулалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч, жүжигчин Элизабет Бэнкс ("Pitch Perfect"," Movie 43") алдарт "Charlie's Angels" буюу "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны шинэчилсэн хувилбарыг бүтээх гэж байгааг Variety сэтгүүл мэдээллэж байна. Киноны үйл явдалд үзэсгэлэнтэй, чадварлаг гурван мөрдөгч бүсгүйн адал явдлын тухай өгүүлдэг билээ. Энэхүү төслийн маш ойрын эх сурвалжийн мэдээллэснээр бол продюсерууд киноны гол дүрд жүжигчин Кристен Стюарт ба "Оскар"-ын шагналын эзэн Люпита Нионго нарыг тоглуулахаар хэлэлцэж байгаа аж. Мөн Variety сэтгүүл Кристен Стюартыг киноны гол баатар болох Натали Кукийн дүрийг бүтээж магадгүй гэж мэдэгджээ. Өмнө нь 2000 онд Натали Кукийн дүрийг жүжигчин Кэмерон Диас бүтээж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Шинэ "Чарлигийн сахиусан тэнгэрүүд"-ийн кино зохиолыг "Beauty and the Beast" киног бүтээсэн, кино зохиолч Эван Спилиотопулос бичихээр болжээ. Харин тус киноны продюсерын үүргийг Элизабет Кантильон ("Safe", "The Pink Panther") ба Макс Хандельман ("Pitch Perfect", "Surrogates") нар гүйцэтгэх юм.

"Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны шинэчилсэн хувилбар 2019 оны зун нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

 

 

цааш үзэх