Хайх

Кристиан Бэйл “Vice” кинонд танигдахын аргагүй өөрчлөгджээ

Кристиан Бэйл “Vice” кинонд танигдахын аргагүй өөрчлөгджээ

Дэлхийн нөлөө бүхий улс төрчийн дүрд

Text: Бюро 24/7


Зураг:

Vanity Fair сэтгүүл "Vice" (Дэд ерөнхийлөгч) нэртэй улс төрийн сэдэвтэй инээдмийн, утга уянгын киноны анхны трейлерийг цацсан байна. Энэхүү кинонд жүжигчин Кристиан Бэйл АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Чейнигийн дүрийг бүтээжээ. Тус дүрийг бүтээхийн тулд тэрээр бараг 20 кг жин нэмж, хөмсгөө цайруулж, гаднах төрхөө дахин эрс өөрчилсөн байна.

Киноны үйл явдалд АНУ-ын 46 дах дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн карьерын замналыг харуулах болно. Жишээ нь түүний Вьетнамд алба хаахаас зайлсхийхийг оролдсон, газрын тос олборлодог Halliburton корпорацын ерөнхий захирлын суудалд очсон мөн Жорж Бушийн (бага) үед АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд хэрхэн томилогдсон талаар өгүүлэх юм. Дашрамд дурдахад Washington Post сонин түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий дэд ерөнхийлөгчөөр нэрлэж байсан билээ.

"Vice" кинонд Кристиан Бэйлийн хамтаар Эми Адамс тоглосон бөгөөд жүжигчин бүсгүй дэд ерөнхийлөгчийн гэргий Линн Чейнигийн дүрийг бүтээжээ. Мөн АНУ-ын 43 дах ерөнхийлөгч Жорж Бушийн дүрд Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл тоглосон байна. Улс төрийн ертөнцийн чухал үйл явдлыг харуулсан уг бүтээл 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд кино театруудаар гарч эхэлнэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх