Хайх

Лана Дель Рей шинэ цомгийнхоо гол дууны тизерийг цацлаа

Лана Дель Рей шинэ цомгийнхоо гол дууны тизерийг цацлаа

"Norman F*cking Rockwell" цомог энэ жил худалдаанд гарна

Text: Бюро 24/7


Зураг:

Дуучин Лана Дель Рей "Norman F*cking Rockwell" нэртэй зургаа дах цомогт багтсан гол дууны хэсгээс Instagram хуудастаа нийтэлсэн байна. Тэрээр энэ дууг алдарт хөгжмийн продюсер Жек Антоноффтой хамтран бичүүлжээ.

Дуучин бүсгүй өнгөрсөн нэгдүгээр сард зургаа дах цомгоо бичүүлж дууссан гэдгээ мэдэгдэж, 2019 онд багтаж худалдаанд гаргана хэмээн мэдэгдэж байсан юм.

Одоогийн байдлаар Лана Дель Рей уг цомгоос "Hope is a dangerous thing for a woman like me to have - but i have it""Venic Bitch", "Mariners Apartment Complex" гэх зэрэг хэд, хэдэн сингл танилцуулаад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх