Хайх

Лана Дель Рей шинэ цомог гаргахаа зарлалаа

“Norman F*cking Rockwell” нэртэй цомог

Text: Бюро 24/7


Зураг:

Дуучин Лана Дель Рей саяхан "Mariners Apartment Complex" нэртэй хар цагаан өнгийн шинэ клипээ танилцуулсан билээ. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа буюу өчигдөр дуучин бүсгүй "Venice B!tch" гэх бас нэгэн шинэ видео танилцуулахын зэрэгцээ цоо шинэ цомог гаргахаа зарлажээ. Тодруулбал "Norman F*cking Rockwell" нэртэй түүний зургаа дах цомог Америкийн алдарт уран бүтээлч, иллюстратор Норман Роквеллын нэрээр нэрлэгджээ. Энэхүү цомог нь 2019 онд багтаж худалдаанд гарахаар болсон байна.

Мөн уг цомогт багтсан "Venice B!tch" синглийг Тейлор Свифт, Lorde, St. Vincent. зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан дуучин, гитарчин Жек Антонофф продюсерложээ. Тэрээр мөн "Mariners Apartment Complex" дуун дээр давхар ажилласан юм.

Эргэн сануулахад өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Лана Дель Рей домогт Элвис Преслигийн тухай "The King" баримтат кинонд зориулж "Elvis" нэртэй дуугаа танилцуулсан билээ. Дуучин бүсгүй уг синглийг бүр 2010 онд бичүүлсэн ч найман жилийн дараа л олны хүртээл болсон юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх