Хайх

Леди Гага гоо сайхны брэндээ нээхээр ажиллаж байна

Леди Гага гоо сайхны брэндээ нээхээр ажиллаж байна

"Haus Beauty"

Text: Buro.Mongolia


Леди Гага косметик брэндээ нээхээр ажиллаж байгаа тухай Harper's Bazaar сэтгүүл мэдээллээ. Тодруулбал Леди Гага өөрийн үүсгэн байгуулсан "Ate My Heart Inc" компанийн нэр дор "Haus Beauty" гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн ба брэндэд зориулсан цахим хуудсыг ашиглалтад оруулаад байна. Одоогийн байдлаар "Haus Beauty" цахим хуудас болон Леди Гагагийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсандаа #HausBeauty, #Haus, #HausofGaga гэсэн hashtag-уудыг ихээр ашиглах болсон байна. Harper's bazaar сэтгүүлийн үзэж буйгаар "Haus Beauty" брэнд нүүр будалтын бүтээгдэхүүнээс гадна арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргах магадлалтайг онцолжээ.

Орчин үед алдартнууд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулах нь уламжлал мэт зүйл болсныг та бүхэн анзаарсан биз ээ. Энэ нь ч багагүй амжилтыг араасаа дагуулах болсон юм. Тухайлбал Рианнагийн Fenty Beauty худалдаанд гарсан эхний 40 хоногт 100 сая ам.долларын борлуулалт хийсэн бол Кайли Женнерийн үүсгэн байгуулсан Kylie Cosmetics брэндийн үнэлгээ 900 сая ам.долларт хүрээд байгаа билээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх