Хайх

Lemonade буюу Beyonce-гийн нууц төсөл

Дөрөвдүгээр сарын 23-нд танилцуулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Beyonce шинэ төсөл дээр ажиллаж байгаагаа зарлалаа. Харин биднийг яг юу хүлээж байгааг дөрөвдүгээр сарын 23-нд мэдэж болох юм

Тэрээр Lemonade хэмээх шинэ төслийнхөө тизерийг гаргасан байна. Одоогийн байдлаар түүний шинэ төсөл HBO сувгаар цацагдана гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Мөн HBO суваг Beyonce-гийн төсөлд зориулж хоёр цаг 20 минутын эфирийн цаг тусгайлан гаргажээ. Харин энэхүү төсөл нь нэг бол түүний шинэ цомогт орсон дууны клип болон цуврал видеонууд, эсвэл бүр кино ч байж магадгүй хэмээн таамаглаж байна. Ямартаа ч төслийн нээлт Америкийн цагаар дөрөвдүгээр сарын 23-ны 21:00 цагт HBO сувгаар цацагдах болно.

цааш үзэх