Хайх

Леонардо Да Винчи нүдний эмгэгийн улмаас суут зураач болсон байх магадлалтай

Леонардо Да Винчи нүдний эмгэгийн улмаас суут зураач болсон байх магадлалтай

Эрдэмтэд баталж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн түүхэнд төрсөн хамгийн аугаа уран зураачдын нэг Леонардо Да Винчигийн амжилтын нууц түүний нүдний өвчинд оршиж байх магадлалтай гэдгийг Их Британийн мэдрэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэд мэдэгджээ. Лондон хотын их сургуулийн эрдэмтэд Италийн сэргэн мандалтын үеийн их мастерын хөрөг зураг дээрх хүмүүсийн нүдний байршлыг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Учир нь Леонардо Да Винчи зарим бүтээлүүдээ өөрөөсөө жишээ авч зурсан гэдгийг The Independent сонин мэдээллэж байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар экзотропия буюу хялар нүдтэй хүмүүс стереоскоп хараатай байдаг бөгөөд энэ эмгэг нь Леонардо Да Винчиг суут бүтээлүүд туурвихад тусалдаг байсан гэнэ. Хялар гэдэг нь нэг нүд нь төв тэнхлэгээс хазайж, харин нөгөө нүд нь тухайн объект дээр төвлөрөхийг хэлдэг аж. Харааны энэхүү онцлог нь уран бүтээлчдэд хавтгай гадаргуу дээр илүү ойроос төвлөрөх боломжийг олгодог байна. Судалгааны багийн ахлагч профессор Кристофер Тайлерын үзэж буйгаар экзотропийн ачаар Леонардо Да Винчи хүмүүсийн царай болон холын объектыг маш нарийн зурж чаддаг байсан гэжээ.

Эрдэмтэд алдарт уран бүтээлчийн "Salvator Mundi" (1499), "St. John the Baptist" (1513) болон уран барималч Андреа дель Вероккьогийн Давидын уран баримлыг (Леонардо да Винчигээс загварчлан бүтээсэн) судалсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Леонардо Да Винчи нүдний эмгэгийн улмаас суут зураач болсон байх магадлалтай (фото 1)

Леонардо Да Винчи нүдний эмгэгийн улмаас суут зураач болсон байх магадлалтай (фото 2)

Леонардо Да Винчи нүдний эмгэгийн улмаас суут зураач болсон байх магадлалтай (фото 3)

Сонирхуулахад Рембрандт, Альбрехт Дюрер, Эдгар Дега ба Пабло Пикассо зэрэг суут уран бүтээлчид ч мөн хялар нүдтэй байсан гэдгийг судлаачид өмнө нь мэдэгдсэн байдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх