Хайх

Леонардо ДиКаприо урлагийн бүтээлд зориулсан “Shazam”-д хөрөнгө оруулалт хийжээ

Леонардо ДиКаприо урлагийн бүтээлд зориулсан “Shazam”-д хөрөнгө оруулалт хийжээ

“Magnus”

Text: Buro.Mongolia


Зураг:

Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо урлаг ба технологийн дэвшлийг маш өндрөөр үнэлдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл саяхан тэрээр галерист Магнус Решийн боловсруулсан "Magnus" гэх апп-д хөрөнгө оруулалт хийснийг Artnet вебсайт мэдээллэж байна.

Жүжигчин Леонардо ДиКаприо олон жилийн турш урлагийн бүтээл цуглуулж байгаа бөгөөд түүнтэй үзэсгэлэн ба дуудлага худалдааны үеэр тааралдах өндөр магадлалтай байдаг. Тэр ч бүү хэл ДиКаприо Instagram-ын тусламжтайгаар урлагийн бүтээл худалдан авч байсан удаатай.

Энгийнээр тайлбарлавал "Magnus" апп нь яг л Shazam хөгжмийн апптай ижил зарчмаар ажиллана. Гэхдээ хэрэв Shazam апп нь дуу хайдаг бол "Magnus" таны хүссэн урлагийн бүтээлийг олох болно. Үүний тулд та олохыг хүсч буй урлагийн бүтээлийнхээ зургийг авч, аппдаа байршуулах хэрэгтэй. "Magnus" апп зургийг дүгнэж, тухайн урлагийн бүтээлийн нэр, зах зээлийн үнэ, уран бүтээлч, бүтээгдсэн огноо ба богино түүхийг харуулах болно. Өнөөдрийн байдлаар тус аппын санд дэлхийн 20 мянган музей ба галерейн 10 сая гаруй урлагийн бүтээлийн мэдээлэл агуулагдаж байна.

Леонардо ДиКаприо тус аппын талаар "Дүрслэх урлаг нь үзэл санааг дэлгэрүүлж, түүхийг хадгалж, нэг зорилготой хүмүүсийг нэгтгэх маш хүчирхэг хэрэгсэл юм" гэж хэлжээ. Харин аппын үүсгэн байгуулагч Магнус Реш энэхүү апп нь урлагийн зах зээлийг илүү цэвэр байлгаж, илүү олон худалдан авагчийг татна гэж үзэж байгаа юм.

Леонардо ДиКаприо урлагийн бүтээлд зориулсан “Shazam”-д хөрөнгө оруулалт хийжээ (фото 1)

цааш үзэх