Хайх

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтоны сүүлчийн дуу цацагдлаа

2019 онд худалдаанд гарах “Anasthetic” цомогт багтана

Text: Бюро 24/7


Зураг:

Lamb of God хамтлагийн гитарчин Марк Мортон Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтонтой хамтран бичүүлсэн дуугаа Youtube тавцан дээр нийтэлжээ. "Cross Off" нэртэй энэхүү дууг Честер Беннингтоныг таалал төгсөхөөс хоёр сарын өмнө бичүүлсэн бөгөөд энэхүү бүтээл нь 2019 оны гуравдугаар сарын 1-нд худалдаанд гарах "Anasthetic" нэртэй шинэ цомогт багтах юм. Түүнчлэн Марк Мортоны энэхүү бие даасан цомогт Papa Roach хамтлагийн гишүүн Жекоби Шэддикс, Guns N' Roses хамтлагийн гитарчин байсан Слэш болон бусад олон уран бүтээлчидтэй хамтарсан дуунуудыг сонсож болно.

"Тэр бүхэл бүтэн эринд цор ганц тохиолдох дуу хоолойтой байсан. Энэ бол бурхны бэлэг. Түүнийг хэнтэй ч андуурaх боломжгүй. Та түүнийг сонсоод энэ бол Честер байна гэдгийг шууд л мэднэ. Тэр маш гайхалтай, хүчтэй хоолойтой байсан" хэмээн Мортон Beats 1 радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Эргэн сануулахад Честер Беннингтон 2017 оны долоодугаар сарын 20-нд Лос-Анжелес дахь гэртээ 41 насандаа таалал төгссөн билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх