Хайх

Лиза Кудроу “Friends” киноны талаар тайлбар хийлээ

Цахим ертөнцөд “хуурамч” трейлер цацагдсанаас болж

Text: Бюро 24/7


Зураг:

 

Хэд хоногийн өмнө "Friends" цувралын үргэлжлэл гэх бүрэн хэмжээний киноны "хуурамч" тизер трейлер цахим ертөнцөд цацагдсанаар дэлхий даяар шуугиан тариад авсан билээ. Энэхүү трейлерийг шүтэн бишрэгчид "Friends" цуврал болон гол дүрийн жүжигчдийн тоглосон өөр киноны хэсгээс авч, эвлүүлэн бүтээсэн бөгөөд маш үнэмшилтэй харагдаж байсан тул Youtube суваг дээр уг видеог найман сая гаруй удаа үзсэн байна.

Тэгвэл тус цувралд Фибигийн дүрийг бүтээсэн жүжигчин Лиза Кудроу "Conan" ток шоуны үеэр энэхүү "хуурамч" трейлерийн талаар тайлбар хийж, шүтэн бишрэгчдийн итгэл найдварыг бүр мөсөн үгүй хийлээ. Түүний хэлснээр "Friends" цуврал зөвхөн нэг шалтгааны улмаас үргэлжлэх боломжгүй гэнэ. "Цуврал тухайн үед 40, 50 биш харин 20, 30 настай залуусын тухай өгүүлж байсан. Хэрэв энэ олон жилийн дараа тэд яг өмнөх асуудлуудтайгаа нүүр тулгарсан хэвээр байх бол энэ нь үнэхээр гунигтай хэрэг юм" гэж Лиза Кудроу тайлбарласан байна.

Түүний хэлсэн зүйлс ч үнэний ортой юм. Анх 1994 онд нээлтээ хийсэн "Friends" цувралд Нью-Йорк хотод амьдардаг 25 орчим насны бүлэг найзуудын хайр дурлал, карьер, нөхөрлөлийг маш хөгжилтэй байдлаар харуулдаг билээ. Хэрэв одоо "Friends" цувралыг дахин шинэчлэн бүтээх тохиолдолд цувралын концепцийг бүхэлд нь өөрчлөх хэрэг гарна. Харин энэ нь "Friends" биш, харин огт өөр кино болон хувирах магадлалтай юм.

цааш үзэх