Хайх

M.I.A. элсэн цөлд: "Finally" дууны шинэ клип

Үзэн ядагчдын тухай

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин M.I.A. 2016 онд гаргасан "AIM" нэртэй тав дах цомгийнхоо "Finally" дууны шинэ клипийг танилцууллаа. Энэхүү клипэнд дуучин бүсгүй туг барин элсэн цөлөөр алхаж буйгаар гарна. Тэрээр "Finally" дууг цахим ертөнц дахь үзэн ядагчдад зориулсан юм. "Үзэн ядагчид миний тухай юу гэж ярих нь надад хамаагүй. Намайг хүлээж буй зүйл рүү би урагшилсаар л байх болно" гэж M.I.A. дуулжээ.

Энэ дашрамд дурдахад саяхан M.I.A. "Meltdown" урлагийн наадам дээр WikiLeaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж, философич Славой Жижек, Сречко Хорват нартай дугуй ширээний ярилцлага хийн "олон улсын активизм ба урлагийн хүндрэлүүд" сэдвээр хэлэлцсэн юм.

цааш үзэх