Хайх

Макото Шинкайгийн шинэ анимэ тун удахгүй дэлгэцнээ

Макото Шинкайгийн шинэ анимэ тун удахгүй дэлгэцнээ

“Your Name” анимэгийн шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ

Text: Бюро 24/7


“Your Name”, “The Garden of Words", "5 Centimeters per Second" зэрэг алдартай анимэ кинонуудыг бүтээгч, зохоилч Макото Шинкайгийн шинэ уран бүтээл болох “Weathering with You” анимэ долоодугаар сарын 19-нд нээлтээ хийхээр болж, анхны трейлэр цацагдлаа.

Найз нөхөрлөл, хайр сэтгэл, амьдралын мөн чанар болон гайхамшиг, ид шидийн тухай өгүүлэх Макото Шинкайгийн шинэ кинонд хөдөө тосгонд амьдардаг ахлах сургуулийн сурагч хүү Ходака Моришима их хотын амьдралтай танилцахаар Токиод ирж, тэндээ Хино Амано гэх бороо зогсоож, тэнгэрийг цэлмэг болгож чаддаг онцгой хүчтэй нэгэн охинтой танилцаж буй тухай гарна.

Найруулагч Макото Шинкай бол орчин цагийн хамгийн шилдэг аниматор бөгөөд түүнийг шинэ үеийн Хаяо Миязаки гэж нэрлэх нь ч бий. Сонирхуулж хэлэхэд түүний хамгийн алдартай уран бүтээл болох “Your Name” анимэ уран сайхны кино хэлбэрээр гарахаар болсон билээ.

цааш үзэх