Хайх

Мельбурнд Бэнксигийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана

Мельбурнд Бэнксигийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана

Том үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү үзэсгэлэнд Бэнксигийн 80 гаруй бүтээлүүд дэлгэгдэх бөгөөд тэр дундаа алдарт “Girl With a Balloon”, “Laugh Now” зэрэг алдартай граффити зургууд нь багтжээ

"The Art of Banksy" нэртэй энэхүү үзэсгэлэнг урлагийн бүтээлийн худалдаачин, хэд, хэдэн галерейн эзэн, Бэнксигийн хуучин төлөөлөгч байсан Стив Лазаридес зохион байгуулна. Хэдийгээр үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар хуучин менежер нь ажиллаж, тасалбар худалдаанд гарсан ч Бэнкси өөрийн биеэр албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Тэгэхдээ энэ нь үзэсгэлэн гарахгүй гэсэн үг биш ээ. Учир нь Бэнксигийн хэлснээр бол "түүний бүтээлийг ашиглахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй" юм.

Тус үзэсгэлэн аравдугаар сарын 7-нд нээлтээ хийх ба 2017 оны нэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ. 

цааш үзэх