Хайх

Мэрилин Мэнсоны шинэ уран бүтээлд Рианна нөлөөлжээ

Мэрилин Мэнсоны шинэ уран бүтээлд Рианна нөлөөлжээ

“Anti” цомог

Text: Buro.Mongolia


Зураг:

Мэрилин Мэнсон есдүгээр сарын 12-нд "Heaven Upside Down" нэртэй шинэ цомгийнхоо товыг зарлаж, "We Know Where You F***ing Live" гэх шинэ дуугаа танилцуулсан байгаа. Түүний энэхүү синглийг i-D сэтгүүлийн нийтлэлч Ханна Онгли "гунигтай уур амьсгалтай ч гайхалтай энергитэй маш хүнд дуу болсон" гэж тодорхойлжээ.

Харин Мэрилин Мэнсон өөрийнхөө уран бүтээлийг туурвихдаа дуучин Рианнагийн "Anti" цомгоос урам зоригоо авсан гэж ярьсан юм.

"Миний шинэ цомогт Рианнагийн Anti цомог хүчтэй нөлөө үзүүлсэн. Түүний Love on the Brain дуу надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Рианна үнэхээр энэ дууг чин сэтгэлээсээ дуулж байсныг би харсан" гэж рок дуучин Consequence of Sound сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогийн байдлаар Мэрилин Мэнсон рэппер Lil Uzi Vert-тэй хамтарч уран бүтээл хийхээр ярилцаж байгаа юм.

цааш үзэх