Хайх

MTV шилдэг кино ба цувралуудыг нэрлэлээ

MTV шилдэг кино ба цувралуудыг нэрлэлээ

“Black Panther” тэргүүлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Калифорнид MTV Movie & TV Awards 2018 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өнгөрлөө. Кино болон телевизийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг уг арга хэмжээг энэ жил жүжигчин Тиффани Хэддиш хөтлөн явуулжээ. Энэ удаагийн MTV Movie & Tv Awards шагнал гардуулах ёслолоос хамгийн их шагналыг Marvel-ын ертөнцийн бас нэгэн хүчирхэг супер баатрын тухай өгүүлдэг "Black Panther" кино хүртсэн байна. Харин шилдэг телевизийн цувралаар Netflix-ийн супер хит "Stranger Things"-ийг нэрлэжээ.

Сонирхуулахад өнгөрсөн жилээс эхлэн MTV Movie Awards ёслолд хоёр том шинэчлэлт хийгдсэн байгаа. Тодруулбал шилдэг кинонуудыг шалгаруулдаг энэхүү шагнал гардуулах ёслолд телевизийн төрлүүдийг нэмж, мөн хүйсээр ангилсан "Шилдэг эмэгтэй жүжигчин" ба "Шилдэг эрэгтэй жүжигчин" гэсэн номинацийг байхгүй болгож, үүний оронд "Шилдэг жүжигчин" гэсэн нэг л төрлийг оруулахаар шийдсэн юм.

Харин одоо үндсэн номинацид ялсан бүтээл ба уран бүтээлчдийг харцгаая.

Шилдэг кино: "Black Panther" (найруулагч-Райан Куглер)

Шилдэг цуврал: "Stranger Things" (найруулагч-Даффер ах дүүс)

Шилдэг жүжигчин: Чедвик Боузман, "Black Panther"

Цувралын шилдэг жүжигчин: Милли Бобби Браун, "Stranger Things"

Шилдэг баатар: Чедвик Боузман (Т'Чалла/Black Panther), "Black Panther"

Шилдэг хорон санаатан: Майкл Б.Жордан (Н'Жадака/Эрик "Киллмонгер" Стивенс), "Black Panther"

Шилдэг үнсэлт: Ник Робинсон (Саймон) ба Кейнан Лонсдейл (Брэм), "Love, Simon"

Шилдэг аймшгийн хэсэг: Ноа Шнапп (Уилл Байерс), "Stranger Things"

Шилдэг инээдмийн дүр: Тиффани Хэддиш, "Girls Trip" (найруулагч-Малкольм Д.Ли)

Шилдэг тулаан: Галь Гадот буюу Wonder Woman Герман цэргүүдийн эсрэг, "Wonder Woman" (найруулагч-Пэтти Женкинс)

Дуу хөгжмийн тухай шилдэг баримтат кино: "Gaga: Five Foot Two" (найруулагч-Крис Мукарбель)

цааш үзэх