Хайх

“Mulan” киноны анхны зураг цацагдлаа

“Mulan” киноны анхны зураг цацагдлаа

2020 онд нээлтээ хийнэ

Text: Бюро 24/7


Зураг:

Disney ба Sony кино компанийн хамтран бүтээж буй "Мulan" киноны гол дүр болох Кристал Люгийн анхны зураг олон нийтэд цацагдлаа. Жүжигчин Кристал Люг Хуа Муланы дүрд тоглох болсныг өнгөрөгч арван нэгдүгээр сард зарласан ба тэрээр 1,000 гаруй эмэгтэй жүжигчид дундаас сонгогдсон юм.

Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн "Мulan" киноны зураг авалт Хятад болон Шинэ Зеланд улсад хийгдэж байгаа бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн "Mulan" кинонд Жэт Ли, Гун Ли зэрэг Хятадын алдарт жүжигчид дүр бүтээж байгаа бол найруулагчаар "The Zookeeper's Wife" киноны найруулагч Ник Каро сонгогджээ.

Кино шүүмжлэгчид уг кино "Maleficent", "Beauty and the Beast" зэрэг кинонуудын амжилтыг давах магадлалтай хэмээн таамаглаж байна. Дашрамд дурдахад Disney компани "Mulan" хүүхэлдэйн киног 1998 онд бүтээж байсан ба тухайн үедээ 300 сая ам.долларын ашиг олж, Оскарт нэр дэвшиж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх