Хайх

Наоми Уоттс “Game of Thrones”-ын спин-офф цувралд тоглоно

Наоми Уоттс “Game of Thrones”-ын спин-офф цувралд тоглоно

Шинэ цувралд Вестеросын Алтан үе ба цагаан үхдэлүүдийн гарал үүслийн тухай өгүүлнэ

Text: Бюро 24/7


Зураг:

Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй "Хаан ширээний тоглоом" буюу "Game of Thrones" цувралын спин-оффыг HBO хийх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Харин одоо энэхүү төсөлд жүжигчин Наоми Уоттс нэгдсэн болохыг HBO телевизийн төлөөлөгчид баталлаа. Одоогоор Оскарын шагналд хоёр ч удаа нэр дэвшсэн жүжигчин бүсгүй яг ямар дүрд тоглох нь тодорхойгүй байгаа ч "хар бараан нууцтай сэтгэл татам бүсгүйн" дүрд тоглоно гэдгийг тэд мэдэгджээ.

Энэхүү цуврал нь "Game of Thrones"-д гардаг үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө болсон түүхийг үзүүлэх юм. Жишээ нь Вестеросын Алтан үеийг харуулж мөн цагаан үхдэлүүд хэрхэн үүссэн тухай дэлгэх болно. Төслийн зохиолыг "Гал мөсний дуун" номын зохиолч Жорж Мартин ба "X-Men" франчайз дээр ажилласан Жейн Голдман нар бичиж байна. Голдман кино зохиолоос гадна продюсерын үүргийг давхар гүйцэтгэхээр болжээ.

HBO телевизийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс жүжигчин Наоми Уоттсын дүр цувралын цорын ганц гол дүр биш бөгөөд өөр "эрэгтэй, эмэгтэй баатрууд" ч бий гэдгийг онцолсон байна.

Одоогийн байдлаар энэхүү төслийн нэр тодорхойгүй байгаа ч Жорж Мартин цувралд "The Long Night" (Урт шөнө) гэх нэр өгөх хүсэлтэй байгаа аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх