Хайх

Натали Портман хүссэн хүн бүрт жүжиглэх урлаг заана

Оскарын шагналт жүжигчний онлайн сургалт

Text: Buro.Mongolia


Зураг:

"Black Swan" киногоор Оскарын шагнал хүртсэн жүжигчин Натали Портман анх удаа жүжиглэх урлаг заах гэж байна. Тэрээр MasterClass онлайн сургалтын тавцан дээр өөрийн гэсэн онлайн курс нээж байгаа бөгөөд энэхүү сургалтын хүрээндээ амжилттай жүжигчний карьерын нууц ба олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах болно. Жишээ нь найруулагчидтай харилцах үндсэн зарчмууд, тухайн дүр дээр ажиллахад шаардагдах бэлтгэл ажлууд гэх зэрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг олж мэдэж болох юм.

"Жүжиглэлт бол аз жаргалтай туршлага. Энэ бол сэтгэл хөдлөл, тоглолт. Бүтээлч байж, шинэ зүйл туршиж, алдаа гаргах эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Би яг ингэж л бүх зүйлийг сурсан. Би энэ онлайн сургалтаараа дамжуулан 25 жилийн хугацаанд олж авсан мэдлэг туршлагаасаа баяртайгаар хуваалцах болно" хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.

Нийт 20 хичээлээс бүрдсэн онлайн сургалтын хөтөлбөр 85 фунт стерлингийн үнэтэй байх юм. Өмнө нь MasterClass тавцан дээр найруулагч Мартин Скорсезе, зохиолч Маргарет Этвуд, архитектор Фрэнк Гэри, дизайнер Диана фон Фюрстенберг зэрэг салбар, салбарын шилдэг эрхмүүд өөрсдийн гэсэн сургалтын хөтөлбөрөө танилцуулж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх