Хайх

Netflix \"The Grudge\" аймшгийн киноноос сэдэвлэсэн цуврал хийнэ

Netflix "The Grudge" аймшгийн киноноос сэдэвлэсэн цуврал хийнэ

2020 онд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан аймшгийн киноны жанрт амжилттай ажилладаг болохоо "Kingdom", "The Hunting of Hill House" цувралуудаар батлаад авсан. Харин одоо тус компани Японы "Ju-On" буюу "The Grudge" нэртэй 2002 оны аймшгийн киноноос сэдэвлэсэн цуврал кино хийх гэж байна. Энэ талаар Японд зохиогдсон Netflix-ийн арга хэмжээний үеэр компанийн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд төсөлд зориулан албан ёсны хуудас үүсгэсэн байна. Мөн уг хуудаст энэхүү цувралыг "бодит явдлаас сэдэвлэсэн" хэмээн тодорхойлжээ.

Netflix-ийн бүтээж буй шинэ хувилбарыг Японы найруулагч Шо Миякэ найруулахаар томилогдсон байна. Шинэ "The Grudge" 2020 оны хавар Netflix-ээр цацагдаж эхэлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх