Хайх

Николь Кидман, Риз Уидерспун нар “Big Little Lies” цувралын хоёрдугаар улиралд тоглох нь батлагдлаа

Мөн HBO телевиз долоон ангитай шинэ улирлын зураг авалт эхэлснийг мэдэгдлээ

Николь Кидман, Риз Уидерспун нар “Big Little Lies” цувралын хоёрдугаар улиралд тоглох нь батлагдлаа

Text: Бюро 24/7

HBO телевиз "Big Little Lies" цувралын хоёрдугаар улирлын зураг авалтыг эхлүүлсэн гэж Hollywood Reporter вебсайт мэдээллэж байна. Мөн цувралын эхний улирлын гол баатрууд болох жүжигчин Николь Кидман, Риз Уидерспун нар дүрүүддээ эргэн ирэхээр болжээ. Одоогийн байдлаар цувралын бусад гол дүрүүд Шейлин Вудли, Зоуи Кравиц, Лора Дерн нар хоёрдугаар улиралд тоглох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ HBO телевиз "Бидний тооцоолсноор цувралын эхний улиралд тоглосон ихэнхи жүжигчид эргэн ирнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа" гэж мэдэгджээ.

"Big Little Lies" цувралын хоёрдугаар улирлыг "American Honey" киног бүтээсэн Андреа Арнольд найруулахаар болсон байна. Эргэн сануулахад энэхүү цувралын эхний улирлыг Оскарын шагналт найруулагч Жан-Марк Валле бүтээж байсан юм. Түүнчлэн шинээр гарах долоон ангитай хоёрдугаар улирлын кино зохиолыг өмнөх төсөл дээр ажиллаж байсан Дэвид Э.Келли дахин бичихээр болжээ.

  • Зураг:
Цааш үзэх