Хайх

Николас Кэйж Монголоос хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворыг буцааж өгнө

Николас Кэйж Монголоос хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворыг буцааж өгнө

Тиранозавр Батаар

Text: Б.Амина


Зураг:

Холливүүдын нэрт жүжигчин Николас Кэйж 276 мянган доллараар худалдан авч байсан маш ховор үлэг гүрвэлийн гавлын ясыг АНУ-ын эрх баригчдад хүлээлгэн өгөхөө зөвшөөрч, Монгол улс ховор олдовороо буцаан авах боломж нээгдлээ

Өнөөдрийн The Guardian-ы дугаарт энэхүү нааштай мэдээ гарлаа. Жүжигчин Николас Кэйж Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг анх 2007 онд  Beverly Hills дэх I.M. Chait галерейгаас худалдан авчээ. Николас Кейжийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үнэн болохыг баталсан байна. Өнгөрөгч долоо хоногт Манхеттаны Preet Bharara гэх хуулийн фирмийн ажилтан гавлын ясыг АНУ-ын засгийн газарт Николас Кейж шилжүүлэх ёстой болсон тухай мэдэгдсэн аж. Энэхүү нөхцөл байдал үүссэний дараа Николас Кэйж сайн дураараа олдворыг хүлээлгэн өгөхөө зөвшөөрчээ. Хуулийн мэргэжилтнүүдийн гаргасан тодорхойлолтоор уг Тиранозавр Батаарын гавлын ясыг Монгол Улсаас хууль бусаар хил давуулсан байна.

Тиранозавр Батаар нь ойлцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл юм. Та нийтлэлийн дэлгэрэнгүйг theguardian-ы албан ёсны сайтаас унших боломжтой.

 

цааш үзэх