Хайх

“Нотр Дамын бөгтөр хүн” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино гарна

“Нотр Дамын бөгтөр хүн” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино гарна

Дэвид Хенри Хван найруулагчаар нь ажиллана

Text: Buro.Mongolia


Зураг:

Disney кино компани "The Hunchback of Notre-Dame" буюу "Нотр Дамын бөгтөр хүн" хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгох гэж байна. 1996 онд гарч байсан энэхүү хүүхэлдэйн кино нь Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн "Парисын дарь эхийн сүм" зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Шинээр хийгдэх кино ч мөн адил энэхүү роман дээр тулгуурлан хийгдэнэ.

Энэхүү киноны найруулагчаар "M.Butterfly" киног бүтээж байсан Дэвид Хенри Хван ажиллахаар болжээ. Харин продюсерын үүргийг "Beauty and the Beast", "Frozen" кинонуудаараа алдартай жүжигчин Жош Гад гүйцэтгэнэ. Тэрээр мөн Квазимодогийн дүрийг бүтээх өндөр магадлалтай байгаа гэдгийг Deadline мэдэгджээ. Киноны хөгжмийн зохиолыг анхны хувилбар дээр ажиллаж байсан Алан Менкен ба Стивен Шварц нар бичихээр болсон байна.

Виктор Гюго "Парисын дарь эхийн сүм" зохиолоо 1831 онд бичиж байжээ. Энэхүү бүтээл нь Франц хэл дээр бичсэн анхны түүхэн роман болсон юм. Зохиолын үйл явдал 1482 онд өрнөдөг бөгөөд гол баатар нь Квазимодо бус харин Нотр-Дам-Де-Пари өөрөө байдаг. Disney студи энэхүү бүтээлд дуу хөгжим ба хошигнол нэмж, аз жаргалтай төгсгөлтэй, ерөнхийдөө гэгээлэг өнгө аястай болгон дэлгэцнээ амилуулсан юм. Одоогоор удахгүй хийгдэх кино нь хүүхэлдэйн кинотой хэр их төстэй болох нь тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх