Хайх

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа

Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби

Text: Buro.Mongolia


Зураг:

Vanity Fair сэтгүүл Квентин Тарантиногийн "Once Upon a Time in Hollywood" (Холливүүдэд нэгэн удаа) нэртэй инээдмийн киноны шинэ зургуудыг цацлаа. Энэхүү бүтээл нь домогт найруулагчийн бүтээсэн ес дэх кино болж байгаа бөгөөд Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби нар гол дүрүүдэд тоглосон билээ.

Киноны үйл явдал 1969 онд өрнөж, цуврал алуурчин Чарльз Мэнсоны түүхийг харуулна. Мөн үүнээс гадна кинонд Холливүүдэд өөрсдийн гэсэн байр сууриа олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлнэ. Леонардо ДиКаприо тус кинонд Рик Далтон гэх телевизийн шоуны хуучин одын дүрд тоглох бол Брэд Питт түүний орлон тоглогч Клифф Бутын дүрийг бүтээжээ. Харин тэдний хөрш Шэрон Тейт хэмээх бүсгүйг Марго Робби дэлгэцнээ амилуулах юм.

Сонирхуулахад Квентин Тарантино зураг авалтад зориулан тухайн үеийн Лос-Анжелес хотыг дахин босгож, уур амьсгалыг илүү бодитоор харуулахыг зорьжээ.

"Once Upon a Time in Hollywood" кино 2019 оны долоодугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 1)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 2)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 3)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 4)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 5)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 6)

“Once Upon a Time in Hollywood” киноны шинэ зургууд цацагдлаа (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх