Хайх

Пикассогийн “Алжир эмэгтэйчүүд” зураг хамгийн үнэд хүрсэн урлагийн бүтээл болжээ

Пикассогийн “Алжир эмэгтэйчүүд” зураг хамгийн үнэд хүрсэн урлагийн бүтээл болжээ

Christie-гийн дуудлага худалдааны байгууллагын ачаар


Зураг: Buro 24/7 Russia

Пикассогийн бүтээлүүд дуудлага худалдаанууд дээр өндөр эрэлт хэрэгцээтэй байдаг ч өмнөхөөсөө илүү амжилт гаргана гэдгийг Christie-гийнхан ч таамаглаагүй байжээ.

Дуудлага худалдаа эхлэхээс өмнө урлаг болон санхүүгийн чиглэлийн хэвлэл мэдээллийнхэн Пикассогийн "Алжир эмэгтэйчүүд (О хувилбар)"-ыг бүх дээд амжилтуудыг эвдэнэ гэж шуугиж байлаа. Тэд яг зөв таамаглажээ. Нью -Йоркийн Christie дуудлага худалдааны байгууллага "Looking forward to the past" буюу "Өнгөрсөн үрүү  харах нь" нэртэй үдэшлэг зохион байгуулж, Пикассогийн энэхүү бүтээлийг дуудлага худалдаанд гаргалаа. Эхлэх үнэ 140 сая ам.доллараар дуудагдан "Алжир эмэгтэйчүүд" алхан дороос 179 сая 365 мянган ам.доллараар зарагджээ. Бүтээлийг анх 1997 онд "Ганцын гэр бүл"-ийн хувийн коллекцийг дуудлага худалдаанд оруулж байхдаа толилуулж байжээ. Хосууд бүтээлийг Пикассогоос өөрөөс нь худалдан авсан байна. Тэр үед энэхүү зураг нь 31,9 сая ам.доллараар худалдаалагдсан юм. "Алжир эмэгтэйчүүд" Пикассогийн цуврал 15 бүтээлийн нэг ба Эжен Делакруагийн ижил нэртэй бүтээлээс урамтай санаа авч зуржээ. Тэс ондоо, зарим нь өнгөтэй, зарим нь нэг өнгөөр бүтээсэн ч Пикассо бүгдийг нь "Алжир эмэгтэйчүүд" гэж нэрлэн бүтээл болгон дээрээ цагаан толгойн дарааллаар үсгэн тэмдэглэлүүдийг А-ааc О хүртэл оруулжээ. Сая зарагдсан бүтээл нь цувралын сүүлийнх буюу 15 дугаарх нь байсан ба урлаг судлаачид, Christie-гийн төлөөлөгчдийн хэлснээр хамгийн өндөр үнэлэгдэж амжилт олсон нь болжээ.

Пикассогийн “Алжир эмэгтэйчүүд” зураг хамгийн үнэд хүрсэн урлагийн бүтээл болжээ (фото 1)

Дашрамд хэлэхэд Пикассогийн энэхүү бүтээл энэ удаагийн дуудлага худалдааны дээд амжилтыг дангаараа тогтоогоогүй. Альберто Жакометтигийн "Зааж буй хүн" уран баримал мэргэжилтнүүдийн 11 сая доллараас ялимгүй өндөр үнэтэй зарагдана гэж таамаглаж байсныг  эвдэн 141,3 сая ам.доллар хүрч, төрөлдөө дээд амжилт тогтоожээ. 

 

цааш үзэх