Хайх

Playtime 2018 наадмын тасалбар худалдаанд гарлаа

Playtime 2018 наадмын тасалбар худалдаанд гарлаа

Тасалбараа эрт захиалахыг зөвлөж байна

Text: Бюро 24/7


Энэ зуны хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Playtime 2018 амьд хөгжмийн наадам зохиогдоход яг 50 өдөр үлдээд байна. Тэгвэл өчигдөр 20:00 цагаас эхлэн Монголын хамгийн том амьд хөгжмийн наадмын тасалбар худалдаалагдаж эхэллээ.

Playtime 2018 наадам энэ жил хэвлэсэн тасалбар худалдаанд гаргаагүй бөгөөд тасалбарыг зөвхөн онлайнаар захиалах боломжтой болсноороо онцлогтой. Онлайн тасалбар захиалсан тохиолдолд таны цахим шууданд нууц үг илгээгдэх бөгөөд та энэхүү нууц үгээ Playtime наадамд ирэхдээ хаалган дээр уншуулж дотроо чип суулгагдсан бугуйвчаар солиулан авч, дотогшоо нэвтрэх боломжтой юм.

Playtime 2018 наадмын тасалбар худалдаанд гарлаа (фото 1)

Харин үнийн хувьд Playtime наадмын хаалган дээр тасалбараа худалдаж авсан тохиолдолд гурав хоногийн тасалбар 90,000 төгрөгөөр худалдаалагдах болно. Бүх зүйлээ эртнээс төлөвлөж сурсан хүмүүс яг одоо тасалбар худалдаж авбал наадмын гурван өдрийн тасалбар ердөө л 60,000 төгрөг болох юм. Хэрэв оройтож авбал 70,000 төгрөг болох аж. Тиймээс бид танд Playtime 2018 наадмын тасалбарыг эртхэн худалдаж авахыг зөвлөж байна.

Playtime хөгжмийн наадам энэ жил 2018 оны долоодугаар сарын 6-8 хооронд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулагдана. Та наадмын цагийн хуваарь ба уран бүтээлчдийн жагсаалтыг эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх