Хайх

Pokemon Go-гийн хөгжүүлэгчид Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн тоглоом гаргалаа

Pokemon Go-гийн хөгжүүлэгчид Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн тоглоом гаргалаа

Дементор ба үхэл залгигчидтай тулалдаж, уусмал бэлтгэж тоглоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Pokemon Go тоглоомын хөгжүүлэгчид Warner Bros. кино компанитай хамтран Жоан Роулингийн Харри Поттерын шидэт ертөнцөөс сэдэвлэсэн "Harry Potter: Wizards Unite" нэртэй тоглоом танилцуулсан байна. Хагас бодит орчинд суурилсан энэхүү тоглоом нь iOS ба Android үйлдлийн систем дээр гарсан бөгөөд одоогоор албан ёсоор АНУ ба Их Британийн хэрэглэгчдэд нээлттэй байгаа юм.

Тоглоомын үйл явдал Харри Поттерын хамгийн сүүлчийн адал явдал буюу "Харри Поттер ба Үхлийн шүтээн" номын дараахан өрнөх болно. Тодруулбал магглуудын ертөнцөд янз бүрийн шидтэнүүд, шидэт амьтад нэвтэрнэ. Харин тоглогч энэ бүхний учрыг тайлахын тулд Ид Шидийн яамны нууц бүлгэмд элсэх хэрэг гарна.

Хэрэглэгчид тоглоомын үйл явцад дементор, хүн чоно, үхэл залгигчидтай тулалдаж, шившлэг хийж, төрөл бүрийн уусмал бэлтгэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх