Хайх

Пол Маккартни, Ринго Старр нар хамтарч байна

Пол Маккартни, Ринго Старр нар хамтарч байна

Тэд хамгийн сүүлд долоон жилийн өмнө хамтарсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Пол Маккартни Ринго Старрын шинэ цомог дээр хамтарч ажиллахаар түүний студид хүрэлцэн иржээ. Ринго Старр энэ тухай өөрийн Twitter хуудсандаа нийтэлж, Маккартнид талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн энэ төсөлдөө James Gang, Barnstorm, Eagles хамтлагийн хуучин гитарчин Жо Уолшийг татан оролцуулсан гэдгээ зарласан.

Одоогийн байдлаар Ринго Старрын шинэ цомог хэзээ гарах нь тодорхойгүй байна. Ямартаа ч тэрбээр 2017 оны эхээр нээлтээ хийнэ хэмээн өнгөрсөн зун мэдэгдсэн билээ.

Хамгийн сүүлд The Beatles хамтлагийн гишүүд 2010 онд Ринго Старрын "Y Not" цомог дээр хамтарч ажиллаж байсан юм.

Пол Маккартни, Ринго Старр нар хамтарч байна (фото 1)

цааш үзэх