Хайх

Рианна тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

Рианна тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

Төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-д дээд боловрсол эзэмших нь өртөг өндөртэй тул хүссэн хүн бүр их сургуульд сурч чаддаггүй. Харин дуучин Рианна энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ

Одоо Барбадос, Бразил, Куба, Гаити, Гайана, Ямайк болон АНУ-ын сурагчид Рианнагийн үүсгэн байгуулсан хандивын сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой боллоо. Түүний санаачилсан "The Clara Lionel Foundation" сан нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан байна. Тус сангаас бакалаврын зэрэгт суралцах хүсэлтэй хүүхдүүдийн сургалтын төлбөрт зориулж 5,000-50,000 хүртэлх долларын мөнгөн тусламж үзүүлэх аж. "Бусдад боловсрол бэлэглэх нь нэр төрийн хэрэг. Дээд боловсрол авьяаслаг хүүхдүүдэд зүй ёсны ирээдүйг нь бүрдүүлж өгнө. Надад үүнийг хийх боломж бололцоо байгаад би маш их баяртай байна" гэж дуучин Рианна хэлжээ.

Энэ жилийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Тэтгэлэгт нийт 50 хүүхэд шалгаруулж авах бөгөөд тэд бүгд АНУ-ын их сургуулиудад суралцах аж. Харин тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ хөтөлбөрийн сайтад өгч болно.

цааш үзэх