Хайх

Рианнагийн толгойгүй баримал Берлиний орчин үеийн урлагийн биеннал дээр

Рианнагийн толгойгүй баримал Берлиний орчин үеийн урлагийн биеннал дээр

Ewaipanoma

Text: Buro.Mongolia


Зураг:

Рианнад дургүй хүн гэж бараг байхгүй ба түүний хийсэн бүх зүйл алт болон хувирдаг. Харин энэ удаа тэрээр Колумбын уран бүтээлчийн урлагийн тэнгэр болжээ

Берлинд болсон Орчин үеийн урлагийн есдүгээр биенналын үзмэрүүд дунд дуучин Рианнагийн бие бүхий аварга том баримал танилцуулагджээ. Хэдийгээр энэхүү баримал нь толгойгүй ч нүдний шилтэй. Уг баримал нь Колумбын уран бүтээлч Хуан Себастиан Пелаезын "Ewaipanoma" нэртэй бүтээл юм. Мөн түүнд Рианнагаас гадна, хөл бөмбөгчин Фалькао, жүжигчин София Вергара болон Женнифер Лопез зэрэг бусад алдартнуудын бие ч байгаа гэнэ. Пелаез энэхүү бүтээлээ Ewaipanoma гэдэг эрт дээр үед Америк тивд амьдарч байсан толгойгүй домогт амьтнаас сэдэвлэн бүтээсэн гэжээ.

Сонирхуулахад, Рианнаг 2013 онд Барбадост амарч байх үед нь авсан папараццинуудын зургаар энэхүү баримлыг хийсэн байна. Харин уг бүтээлийг Kunst-Werke орчин үеийн урлагийн институтээс харах боломжтой.

 

цааш үзэх