Хайх

Ричард Мэдден Анжелина Жолигийн хамт Marvel-ын кинонд тоглох магадлалтай

Ричард Мэдден Анжелина Жолигийн хамт Marvel-ын кинонд тоглох магадлалтай

"The Eternals" кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралд Робб Старкын дүрийг бүтээсэн жүжигчин Ричард Мэдден "The Eternals" кинонд тоглохоор Marvel студитэй хэлэлцээр хийж байна. "The Eternals" гэх энэхүү кино нь ижил нэртэй супер баатруудын тухай комик номоос сэдэвлэсэн бөгөөд үйл явдалд үхэшгүй мөнх супер хүчтэй хүмүүсийн тухай өгүүлдэг. Харин жүжигчин Ричард Мэдденд тэдгээр супер баатруудын нэг болох Икарисын дүрийг санал болгожээ.

"The Eternals" киног Хятадын найруулагч Клоуи Жао найруулахаар болсон ба 2020 он гэхэд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Одоогийн байдлаар тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч жүжигчин Анжелина Жоли болон "Train to Busan" кинонд тоглосон Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок нар дүр бүтээх нь тодорхой болоод байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх