Хайх

Ридли Скотт “Гладиатор” киноны үргэлжлэлийг хийнэ

Ридли Скотт “Гладиатор” киноны үргэлжлэлийг хийнэ

11 Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлийн үргэлжлэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Ридли Скотт бараг 20 жилийн өмнө гарч байсан алдарт "Гладиатор" киноны үргэлжлэлийг хийхээр болсон гэдгийг Deadline вебсайт мэдээллэж байна.

Анх 2000 онд нээлтээ хийсэн "Гладиатор" кинонд Ромын хүчирхэг генерал Максимус Меридиус (Рассел Кроу) эцгийгээ хөнөөж хаан ширээг эзэлсэн Коммодусын (Хоакин Феникс) эсрэг тэмцсэнээр боол болж, гэр бүлээ хөнөөлгөж байгаа тухай гардаг. Улмаар Максимус өшөөгөө авахаар гладиатор болж, Коммодустай тулалддаг гэдгийг үзэгчид санаж байгаа биз ээ.

Харин шинэ ангид Максимусын тухай гарахгүй. Түүний оронд киноны гол баатар нь хэрцгий Коммодусын зээ дүү Луциус байх болно гэдгийг эх сурвалж мэдэгдэж байна. 

Эргэн сануулахад "Гладиатор" кино нийт 11 Оскарын шагналд нэр дэвшиж, "Шилдэг кино", "Шилдэг жүжигчин" зэрэг нийт таван шагнал хүртэж байсан юм.

цааш үзэх