Хайх

Роберт Де Ниро, Аль Пачино нарын тоглосон \"The Irishman\" киноны анхны трейлер

Роберт Де Ниро, Аль Пачино нарын тоглосон "The Irishman" киноны анхны трейлер

Домогт найруулагч Мартин Скорсезегийн асар өндөр хүлээлттэй бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан домогт найруулагч Мартин Скорсезегийн бүтээсэн "The Irishman" буюу "Ирланд хүн" киноны анхны трейлерийг цацсан байна. Гол дүрд Роберт Де Ниро, Аль Пачино, Жо Пеши зэрэг Холливүүдийн амьд домгууд тоглосон тул тус кино нь энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэгт тооцогдож байгаа юм.

Киноны үйл явдалд хөлсний алуурчин (25 хүн алсан) "Ирланд хүн" хочит Фрэнк Шираны тухай өгүүлэх болно. Энэхүү түүх нь бодит хүний амьдралаас сэдэвлэсэн бөгөөд кино зохиолыг Чарльз Брандтын "I Heard You Paint Houses" номоос сэдэвлэн бичсэн юм.

"The Irishman" кино 2019 оны есдүгээр сарын 27-нд Нью-Йоркийн кино наадамд танилцуулагдах бол арваннэгдүгээр сарын 27-нд Netflix-ээр цацагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх