Хайх

Рок-н-роллын үндэслэгчдийн нэг Чак Берригийн шинэ цомог гарлаа

Рок-н-роллын үндэслэгчдийн нэг Чак Берригийн шинэ цомог гарлаа

Хамгийн сүүлчийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн уран бүтээлч Чак Берригийн "Chuck" нэртэй шинэ цомог түүнийг таалал төгссөний дараа нээлтээ хийсэн байна. Энэхүү бүтээл нь 38 жилийн дараа гарч байгаа түүний шинэ цомог юм. "Chuck" цомогт уран бүтээлчийн гэр бүл, дуучин Натаниэл Рэйтлиф болон Rage Against The Machine хамтлагийн гитарчин Том Мореллотой хамтран бичүүлсэн дуунууд багтжээ.

Чак Берри бол орчин үеийн хөгжмийн түүхэнд маш чухал шинэчлэлтийг хийсэн гавьяатай хүн юм. Тэрбээр 1950-аад онд нийгэмд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн ид өрнөж байх үед рок-н-роллын гитарын үндсэн хөдөлгөөнүүдийг зохион бүтээж байжээ.

Домогт уран бүтээлч 2017 оны гуравдугаар сарын 18-нд 90 насандаа таалал төгссөн юм.

цааш үзэх