Хайх

Санал асуулга: Элвис Преслигийн дүрд хэн тоглох вэ?

Санал асуулга: Элвис Преслигийн дүрд хэн тоглох вэ?

Харри Стайлз, Майлз Теллер, Энсел Элгорт болон бусад жүжигчид нэр дэвшиж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Moulin Rouge!", "Romeo + Juliet", "The Great Gatsby" зэрэг кинонуудыг бүтээсэн алдарт найруулагч Баз Лурманн "Рок-н-роллын хаан" Элвис Преслигийн амьдралын талаар өгүүлэх намтарчилсан кино хийхээр болсон нь өнгөрсөн гуравдугаар сард тодорхой болсон билээ. Тэгвэл домогт уран бүтээлчийн дүрд тоглох жүжигчид саяхан сонгон шалгаруулалтад орсон гэдгийг The Hollywood Reporter сэтгүүл мэдэгдэж байна. Тодруулбал Элвис Преслигийн дүрийг бүтээхээр дуучин Харри Стайлз, жүжигчин Майлз Теллер, Энсел Элгорт, Аарон Тейлор Жонсон, Остин Батлер нар өөрсдийгөө сорьжээ. Одоогоор продюсерууд хэнийг сонгосноо мэдэгдээгүй байгаа ч тун удахгүй шийдвэрээ зарлах юм.

Энэхүү намтарчилсан кино нь Элвис Преслигийн залуу нас болон түүний амжилтад хүрсэн замыг харуулах юм. Сонирхуулахад Элвис Преслигийн менежер буюу түүнийг од болгосон гол хүн болох Том Паркерын дүрийг Том Хэнкс бүтээх нь тодорхой болоод байна.

Харин та "Рок-н-роллын хаан" Элвис Преслигийн дүрд хэнийг тоглоосой гэж хүсэж байна вэ? Та зураг дээр дарж саналаа өгнө үү.

Харри Стайлз
Санал өгөх
Харри Стайлз
Майлз Теллер
Санал өгөх
Майлз Теллер
Энсел Элгорт
Санал өгөх
Энсел Элгорт
Аарон Тейлор Жонсон
Санал өгөх
Аарон Тейлор Жонсон
Остин Батлер
Санал өгөх
Остин Батлер

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх